Тарвасны үрийг эрүүл мэндэд тустай байдлаар ашиглаж болох үр дүнтэй 2 аргыг танилцуулж байна. Рибофлавин, фосфор, кальци, цайр, В бүлгийн аминдэм гээд энэ бүгд тарвасны үрэнд агуулагддаг.
Харин доорх мэдээллийг уншаад та магадгүй тарвасны үрийг хаядаггүй болох байх.
Тарвасны үрээр бэлтгэсэн ханд
Орц:
-5 амны халбага тарвасны үр
-1 литр хүйтэн ус
Бэлтгэх нь:
Саванд тарвасны үр болон усаа хийгээд буцалтал нь халаана. Буцлангуут нь 45 минут орчим байлгаж хандална. Бэлтгэсэн ханднаасаа өдөрт 1 аягаар, 3 удаа хэрэглэнэ.
Тарвасны үрээр бэлтгэсэн энэхүү ханд нь шээс хөөх үйлчилгээтэй бөгөөд үүнийг турахыг хүссэн хүн болгон хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн уг хандыг түрүү булчирхайн үрэвслийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болдог төдийгүй цусны даралт ихсэхэд хэрэглэвэл даралт тогтворжуулж өгдгөөрөө давуу талтай.
Шимэгч хорхойноос ангижрахад тарвасны үрийг ашиглах
Орц:
-Тарвасны үр
-Тослоггүй сүү
Бэлтгэх нь:
1.Тарвасны үрийг шарах шүүгээнд хатаагаад нунтаг болтол буталж жижиглэнэ.
2.Нунтагласан үрээ тослоггүй сүүтэйгээ 1:10 харьцаатай холино.
3.Уг ундаанаас өлөн үедээ 2 аягыг ууна. Курс эмчилгээ нь 3 өдөр. Урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа уухад болно.