Бүсгүйчүүд бид \”маргаашнаас л жингээ хасч эхлэнэ дээ” гэж өдөр бүр өөртөө амлалт өгдөг. Гэвч маргааш нь ахиад л \”маргааш” гэж хойшлуулдаг. Харин бид зорилгынхоо төлөө тэмцдэг, жингээ хасахаар зориг шулуудсан бүсгүйчүүддээ зориулж дараах хэдэн зөвлөгөөг нийтлэж байна.
-Ус хэрэглэх нь хамгийн сайн турах арга. Шүршүүрт байнга орж дараа нь хүйтэн усаар цохиулж бай. Ингэх явцдаа арьсаа цочроож гараараа алгадах буюу саваагаар зөөлөн цохиж өгнө.
-Та өглөө бүр инээмсэглэн шинэ өдрийг угтаж бай. Сэрээд орноосоо босоод өөрөө өөртөө чин сэтгэлээсээ инээмсэглэн урам өгөөрэй. Бүтэн өдөр чамаас аз жаргал салахгүй дагаж, ер бусын баяр баясгаланг мэдрэх болно.
-Саунд орж бай нь ашигтай. Сауны дараа хийжүүлээгүй цэвэр ус уух нь эрүүл мэндэд тустай.
-Саунд орсноор таны арьсны бүх нүх сүв онгойж, илүүдэл бодисууд нь ялгарч гардаг. Жирийн бусад үед энэ нүхнүүд хаагдсан байдаг. Ууранд орсноор хэрэггүй бодисууд ялгарч гарсны үр дүнд арьс тань гүнээ хүртэл цэвэрлэгдснээр арьс амьсгалж эхлэхийг аяндаа мэдрэх болно.
-Турах хязгаараа өөртөө нарийн тогтоо. Бас төлөвлөгөө гарга. Энэ нь таван кг турах, харвингүй болох гэх мэт. Үүний дараа галбираа хадгалж сур.
-Ямар ч тохиолдлд шээс хөөлгөх ба туулгын аргаар турах гэж оролдож болохгүй. Энэ нь бөөр ба нарийн гэдэсний нарийн гэдэсний үйл ажиллагааг алдагдуулж, ходоодонд муугаар нөлөөлж, хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг.
-Өлссөн үедээ л юм идэж бай. Түүнээс байнга шоколад ба чихэрлэг зүйл болсон зуршлаасаа салах хэрэгтэй. Өлсөх ба зүгээр л юм идмээр санагдах хүслээ хооонд нь ялгаж салгаж сурах хэрэгтэй шүү бүсгүйчүүд ээ.