Хоолой өвдөх нь балчир хүүхдээс эхлүүлээд нас бие хүрсэн хэнд ч маш хэцүү, төвөгтэй өвчин шүү дээ. Үүнийг гэрийн аргаар бэлдмэл хийж эмчилцгээе.
Таны хоолой өвдөхөд тухайн үед нь л эмчилсэн болоод гайгүй болчхоор нь дутуу эмчлээд тоохгүй хаячихдаг юм биш биз дээ. Энэ үйлдэл олон давтагдвал хоолойн өвчин хүндэрч үе мөч, уушги зэрэг олон эрхтэнд нөлөөлж антибиотик ууж, тариулсан ч эдгэх явц удаан болох аюултай тул хоолойн өвчнөөс сэргийлж тэр дор нь эмчлэж байх хэрэгтэй.
Ялангуяа бидний багачууд сав л хийвэл дорхноо хоолой нь өвдчихдөг шүү дээ. Тэгвэл эцэг эхчүүд энэхүү бэлдмэл хийх жорыг сайн сурч аваад жилийн 4 улирал хэрэглэж байх боломжтой. Зардал маш багатай бөгөөд байгалийн гаралтай эм бэлдмэл гэсэн үг.