Титаник киноны хоёрдугаар анги дэлгэцнээ гарвал та үзэх үү? Тэгвэл тус кино баг хамт олон 20 жилийн ойд зориулан дахин шинэ баримтат киног бүтээхээр болжээ. Киног бүтээгчид энэ оны 12-р сард титаникийн фенүүдэд зориулан бүтэн нэг цагийн баримтат киног дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна. Киноны найруулагч Жеймс Камерон баримтат кинондоо Титаникийг бүтээх явцад авсан ховор зургууд, жүжигчдийн сэтгэл хөдлөлийг багтаасан ярилцлагууд, техникийн зарим дүрс бичлэгүүдийг харуулсан дүрсүүдийг багтаах гэнэ. Харин тус киноны жүжигчид болох Леонардо Ди Каприо, Кейт Уинслет Сен-Тропед саяхан амарч явахдаа ийнхүү папарацичидийн дуранд өртжээ. Тэд 20 жилийн дараа овор сууж нэлээдгүй өөрчлөгджээ.