Байгалийн бүтээгдэхүүн ашиглан таны биеийг эрүүлжүүлэх шидэт ундаа бэлтгээрэй.
- Биед хуримтлагдсан илүүдэл өөхийг шатаахад тус болно.
- Хурдан таргалдаггүй бие организмтой болоход тусална.
- Бодисын солилцоог сайжруулж, биеэс хорыг гадагшлуулна.
- Биеийн эсэргүүцлийг сайжруулна.
- Арьс цайруулна.
- Өтгөн хаталтаас сэргийлнэ.
- Цусны эргэлт сайжирна.
Орц: Буцалсан ус-200гр, Цагаан гаа(түүхий)-5 хэрчим, 100% байгалийн гаралтай зөгийн бал- 1цайны халбага, Нимбэг-3 хэрчим л байхад хангалттай.
Бэлдэх арга: Буцалсан усандаа бүх орцоо хийгээд 1 мин орчим хандлаад ууна. Өдөрт уудаг цай, кофены оронд орлуулаад ууж заншаарай. Орой 6-с хойш бүү хэрэглээрэй. Жирэмсэн болон хөхүүл ээж нар эмчээсээ зөвлөмж авч байж уугаарай. Үр дүнг нь үзэхийн тулд тууштай үргэлжлүүлж, амьдралынхаа байнгын дадал болгоорой.
Эх сурвалж: Соло Иог