Британийн ханхүү Ульямсын гэргий Кейт Мидлтон сар гаруй хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд түүнийг Ханхүү Уйлямсийн хамтаар аялалд явцгаасан гэж мэдээлж байлаа. Саяхнаас Кэйтийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж хааны ордны туслах Гейорций хэвлэлүүдэд ярьсан байна. Түүний бие гэнэт муудсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч хааны гэр бүл сандралд орцгоосон гэнэ. Тэгвэл Кейтыг гурав дах хүүхдээ тээж буйг Хааны ордны хэвлэл албан ёсоор баталж твиттер хуудсандаа жиргэсэн байна. Уг мэдэгдэлд хатан хаан баяртай байгаа гэдгээ илэрхийллээ. Мөн Ханхүү Уйлямс түүний гэргий, Кейт нарын ууган ханхүү болох дөрвөн настай Жоржийг сургууль элсүүлэхээр болсон байна.