Жүжигчин Анжелина Жоли Малефисент киноны хоёрдугаар ангид тоглох саналыг албан ёсоор хүлээн авах болсноо мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг Техас мужийн кино наадамд оролцох үеэр хэлсэн байна. Тэрбээр тус киноны хоёрдугаар ангийн зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд хүчирхэг үргэлжлэлтэй байх болно хэмээн ээлжит уран бүтээлдээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Тус уран бүтээлийг Диснейн \”Нойрсож буй гүнж\” зохиолоос сэдэвлэн 2014 онд 185 сая ам долларын өртгөөр бүтээсэн гэдэг. Эхний анги дэлгэцэд гарсныхаа дараа 798 сая ам долларын ашиг орлого олж чадсан. Хоёрдугаар ангид Аврора гүнжид хэн тоглох нь одоогоор нууц хэвээр байна. Мөн киноны нээлт зураг авалтын товыг Диснейгээс хараахан зарлаагүй аж.