Ардын жүжигчин Н.Сувдыг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, СГЗ Цэндийн Намсрай гуайн охин гэдгийг мэднэ. Түүний ээж БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, МУАЖ Лувсанжамцын Цогзолмаа гуай гэдгийг ч хэнээр ч хэлүүлэлтгүй сайн танина. Тэрбээр \”Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой” хэмээдэг. Тэгвэл саяхан DYRBERG/KERN үнэт эдлэлийн брэндийн 2017 оны намар өвлийн \”RHYTHM\” буюу \”ХЭМНЭЛ\” коллекцийн нүүр царайгаар тодорч хүчирхэг төрхийг бүтээсэн байна.