Дархан- Уул аймгийн \”Оюуны –Ирээдүй” цогцолборын багш
Б.Алтантуяагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн. Гэтэл одоо
Засгийн Газар огцорчихлоо. Үүнд та ямар байр суурьтай
байна вэ?
– Засгийн газар огцорсон байлаа ч дараагийн Засгийн газар
байгуулагдтал түр орлон гүйцэтгэгч ажил үүргээ гүйцэж байх ёстой.Төрийн ажил зогсохгүй явах ёстой.Тиймээс
бид шаардсан хугацаандаа шаардлагынхаа хариуг авна. Бид нарын шаардлага нэхэх
үйл ажиллагаа зогсохгүй.
-Хэрэв Засгийн газар шаардлага хүлээж авахгүй бол ажил хаялт зарлан гэж байсан. Хэзээнээс ажил хаялт
зарлах вэ?
-Хуулийн дагуу бид ажиллана. Шаардлагынхаа хариуг заавал
авна.Шаардлагынх хариуг өгөхгүй бол улсын хэмжээнд 41 мянган
багш ажил хаялт зарлахад бэлэн байгаа.
-Засгийн газраас 2017 онд цалин нэмэх боломжгүй. Харин ирэх оноос багш нарын нэмэх цалинг төсөвт суулгаж өгнө гэсэн
мэдээлэл гарсан?
–Үнэндээ 2018 онд цалин нэмнэ гэж хэлээгүй. Судална гэж
хэлсэн. 20 жил судаллаа. Үр дүн харагдсангүй. Одоо бид
шаардах хэрэгтэй. Шаардахгүй болохоор багш нарын нийгмийн амьдралыг мэдэхгүй
байна.Цалин нэмчихвэл өрхийн амжиргаа дээшилнэ.
– Та боловсролын
салбарт хэдэн жил ажиллаж байна бэ?
-Би
боловсролын салбарт одоо 27 жил ажиллаж байна.Намайг анх багш болж байхад цалин
нэмэх асуудал яригдаж байсан. Тухай үед хоёр дахин нэмнэ гэж байсан. Гэтэл одоо хүртэл нэмээгүй байна шүү дээ. Би улс орныхоо эрх ашгийг
бодоод өчнөөн жил чимээгүй явлаа шүү дээ.
– Та одоо хэдэн төгрөгийн цалин авч байна бэ?
-Өнөөдрийн
байдлаар 577 мянган төгрөг дээр нэмэгдэл цалин 200 мянган төгрөг
авдаг. Үүнээс суутгалаа төлөөд бэлэн гар дээр 570 мянган төгрөг авдаг юм. Энэ
мөнгө үнэндээ амьдрал хүрэхгүй байна.
-Багш нар ажил хаялт зарлахаар хүүхдүүд хичээлээс хоцрох асуудал үүснэ. Үүнийг яаж шийдэх вэ?
-Өнөөдөр 200 ам.доллар авч байгаа багш яаж чанартай боловсрол
өгөх вэ. Багш нарын сэтгэлийг зовоож байгаа өчнөөн асуудал байна. Хэрвээ ажил
хаяхаар бол хүүхдийнхээ хичээлийг хоцроохгүй.
Н.Алт