Энэ сарын 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.2017 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээ:
Улаанбаатар хот :Багавтар үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус,
өдөртөө 23-25 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар :Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө
нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай,
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус, Алтай өвөр
говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12
градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар :Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус,
өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус
дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар :Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс
секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс
секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.