Наймдугаар сарын 25, 30-ны өдөр, есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсүүдэд Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалт хийжээ.Уг шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, дүүргийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч В.Мягмаржав, 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч нартай хамтарч явуулсан байна. Нийт гурван албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.