\”Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ныгишүүд Засгийн
газраас шаардлагынх нь хариуг өгөөгүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин,
ажил хаялт зохион байгуулах гэж байгаа талаараа мэдэгдлээ. Тодруулбал,
сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш
нар,МСҮТ-ийн багш, ажилчид энэ сарын 21, 26-ндорон даяар ажил хаях
юм байна.Мөн тэд, Засгийн газраас Хөдөлмөрийн маргааны шаардлагын хариуг
ирүүлээгүй учраас бид Үйлдвэрчний эвлэлтэй хамтран Арбитрын шүүхэд хандах,
ажлын 14 хоногт багтааж хугацаагүй ажил хаялт зохион байгуулна. Энэ хугацаанд
Засгийн газраас шаардлагад хариуирүүлбэлжагсаал цуглаан хийхгүй
хэмээн мэдэгдэв.Одоогийн байдлаар бүх сургуулийн багш нар дор дороо хурал
зохион байгуулж, ажил хаялтад оролцох мэдээллээ нэгтгэж байгаа аж.
Энэ үеэр \”Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ныУдирдах
зөвлөлийн гишүүн А.Санжмятаваас тодруулга
авлаа.
-Энэ
ажил хаялт цэцэрлэгийн багш нар хамрагдах уу?
-Улсын
хэмжээнд байгаа төрийн өмчийн ЕБС-ийн багш болон сургуулийн өмнөх боловсролын бүх багш нар ажил хаялтад оролцож байгаа. Мөн мэргэжил сургалт
үйлдвэрийн төвийн багш нар хамрагдаж байгаа.Харин дээд сургуулийн багш нар хамрагдахгүй.
-Хэчнээн багш
ажил хаялтад оролцож байгаа вэ. Нарийн тоо судалгаа байгаа юу?
-Улсын
хэмжээнд байгаа бүх сургуулиуд өөрсдийн гэсэн хурлаа
зохион байгуулж, мэдээ баримтаа ирүүлж байгаа.Маргааш
гэхэд хэчнээн багш ажил хаялтад оролцох талаар бүх мэдээлэл тодорхой
болно.
-Энэ
сарын 21-нд Засгийн газар ямар нэгэн хариу ирүүлэхгүй бол ажил хаялт
зарлана гэлээ. Засгийн газар огцорчихсон энэ үед та нарын тэмцэл амжилт олох
уу?
-Засгийн
газар хуулийн хүрээнд дараагийн Засгийн газар байгуулагдтал ажлаа
хийх ёстой. Энэ сарын 21-ны өдөр Засгийн газраас багш нарын хүсч байгаа
цалинг өгнө гэвэл ажил хаялтыг зохион байгуулахгүй. Бидний гол багш
нарын цалинг 1,6 мянга болгох мөн багш нарын нийгмийн баталгааг сайжруулах асуудал дээр анхаарах
гэсэн шаардлага хүргүүлсэн. Бид цалин нэмэх шаардлагыг өгөхдөө Засгийн газрыг
хүндэтгэж 15 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд ямар нэгэн шаардлагын хариу
ирээгүй байна. Иймээс бид цалин нэмэх асуудал дээр хатуу байр суурьтай байгаа.
Энэ сарын 11-ний өдөр 21 аймгийн багш нарын төлөөлөл ирж мэдээлэл хийж,засгийн
газаршаардлагын хариу ирэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ
мэдэгдсэн байгаа.
-Хуулийн
хүрээнд ажил хаялт зарлана гэлээ. Энэ талаар?
-Хөдөлмөрийн
тухай хуулийн 10 зүйлд тодорхой заасан байгаа. Хамтын
маргаан үүсгээд үүнийхээ хүрээнд эвлэрч харилцан зөвшилцөхгүй бол хугацаагүй
ажил хаялт зарлах эрх зүйн үндэстэй юм.
Н.Алт