Өнөө маргаашдаа нутгийн
хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо.2017 оны
09 дүгээр сарын 26-ны 20 цагаас 09 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлхцаг
агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур
тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн,
өдөртөө 3-5 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Шөнөдөө багавтар үүлтэй,
өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр,
өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн
уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Эхийн голын
Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11
метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн,
өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус
хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим
газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,
зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн,
өдөртөө 6-11 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус
хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус
хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
.