1642 онд Англид нэгэн хүү төржээ. Тэр хүү маш азгүй нэгэн байсан. Төрөхөөс нь гурван сарын өмнө аав нь нас барсан. Дутуу төрсөн тэрээр нэг литрийн саванд багтахаар жижиг байсан гэнэ. Түүнийг хүмүүс \”тэсэхгүй дээ, хүн болж чадахгүй дээ\” гэж ярьдаг байсан. Гэвч тэр хүү амьдарчээ. Хэрвээ амьдарч чадаагүй байсан бол дэлхийн шинжлэх ухаан 100 магадгүй 200 жилээр ч хойшлох байсныг хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл тэр хүүгээр дэлхий дутах байлаа.
Тэр хүн хэн байсныг мэдэх үү? Түүнийг Исаак Ньютон гэдэг. Түүний тухай товч мэдээллийг энд дарж унших боломжтой.Дэлхий дээр нэг ч хүн санамсаргүйгээр төрдөггүй. Ямар нэгэн зорилгын төлөө, зориудаар тухайн цаг үеэ олж төрдөг байна. Тэгэхээр \”би өнөөдөр ямар азгүй хүн бэ?\” \”Би хэнд ч хэрэггүй, яах гэж энд төрөв өө\”, \”хэн ч намайг тоохгүй\” гэж бодох нь эргээд өөрийгөө, өөрийнхөө хувь заяаг буруутгаж байгаа хэрэг.
Хэрвээ та энэ дэлхийд байхгүй байсан бол хэн нэгэн таны хайраар дутах байсан. Хэн нэгэн овог угсаа таниас залгамжлах сая сая, зуу зуун хүмүүс байхгүй байх байсан. Аль нэг салбарт таны гайхалтай санаа, шилдэг төлөвлөгөө байхгүйн улмаас амжилтаар дутах байсан. Дуустал нь уншиж чадсан танд баярлалаа. Та энэ дэлхий дээрх олон мянган хүнээс ялгарах онцгой нэгэн гэдгээ үргэлж санаж яваарай. Та бол цорын ганц. Дэлхий таниар дутна.