Хүйтэн улирал ирэхээр ханиад ёс юм шиг дагаад ирдэг. Агаарын хэм хасах руугаа орсон энэ үед эмнэлэг, эрүүл мэндийн газруудын ачаалал эрс нэмэгдсэнийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл ирж үзүүлж, хэвтэж буй хүмүүсийн 90 хувь нь бага насны хүүхдүүд ба ханиад туссан байжээ. Тэдэнд гол төлөв эмийн эмчилгээ бичиж явуулж байгаа бөгөөд барууны судлаачдын тогтоосноор бага насы хүүхдийн ханиадыг эмийн бус аргаар буюу зөгийн балаар эмчилж болдог байна. Ингээд АНУ-д ихэд дэлгэрсэн энэ аргыг танилцуулахад 1-ээс дээш насны хүүхдэд зөгийн бал өгч болдог аж.
Учир нь зөгийн баланд “Clostridium botulinum” гэдэг бактер байдаг бөгөөд энэ нь 1-ээс доош сартайхүүхдийн бүрэн хөгжөөгүй хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг байна. Харин 1-5 насны хүүхдэд хагас цайны халбага, 6-11 настай хүүхдэдбүтэн цайны халбага зөгийн балдангаар болон халуун усанд найруулж өгч болох аж. Ингэхдээ үйлдвэрийн гэхээсээ илүүтэй гар аргаар боловсруулсан зөгийн балыг сонгох учиртай бөгөөд зөгийн бал хийж найруулсан халуун усан дээрээ бага зэрэг лемоны шүүс дусаан өгвөл бүр ч илүү үр дүнтэй байдаг аж.