Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа19 газар хамрагдана. Энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно.
Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой болох бөгөөд барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа мэдээлэл иргэдэл нээлттэй болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.