ОХУ-ын Санкт-Петербург хотноо 10 дугаар сарын 14-нд ОУПХ-ны
Эмэгтэй парламентчдын чуулган болж \”Жендерийн
мэдрэмжтэй парламент” сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцов. Уг
чуулганд монголыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа оролцсон юм.
Ассамблейн гурван чуулган дараалан зөвхөн нэг хүйсийн
парламентын төлөөллийг оруулсан тохиолдолд гишүүн орны парламентын төлөөллийн тоог нэгээр багасгадаг байна. Монгол Улсын хувьд
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд уг чуулганд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд
Д.Алтай, Д.Туяа нар 2004 онд ОУПХ-ны
Эмэгтэй парламентчдын товчооны гишүүнд нэр дэвшин сонгогдон ажиллаж байжээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.