Манай өмнөд хөрш Хятад
Улс ирэх 2016 оноос нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулахаар төлөвлөжээ.
Энэ нь хүнд байдалд ороод буй Монгол Усалд бүр ч хүнд цохилт болох нь дамжиггүй
юм. Олон тэрбум ам.долларын гадаад өр тавьсан Монгол Улс өрөө төлөхийн тулд
нүүрс, зэсийн экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан ч Монгол Улсын түүхий
эдийн гол худалдан авагч Хятад Улс ийнхүү импортоо бууруулж, шат дараатайгаар
бууруулсаар нүүрсний хэрэглээнээс нэгмөсөн ангижрах зорилт тавьжээ. Тэгэхээр
олон улсын зах зээлд зэсийн адил үнэ нь буураад буй нүүрсээ Монгол Улс Хятадад
бүр илүү хямд үнээр нийлүүлэх бололтой. Учир нь Хятад улс 2016 онд нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулах болсноор тус улсад нүүрс нийлүүлэгч
орнуудын хувьд Хятадын том зах зээлд нүүрсээ
борлуулахын төлөө томоохонөрсөлдөөн
үүсэх бөгөөд энэ өрсөлдөөнд аль хямд үнэтэй нүүрс нь ялалт байгуулах нь
тодорхой болоод байгаа юм. Түүнчлэн Хятад Улс энэ оноос эхлэн нүүрсний
хэрэглээгээ бууруулж эхэлсэн бөгөөд 2015 эхний 3
улиралд нүүрсний импортоо 29.8 хувиар бууруулж, 156.36 сая тоннд хүргэсэн юм. 2004 онд нүүрсний хэрэглээ нь дээд
цэгтээ хүрч байсан Хятад Улс нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг ч шат
дараатай арга хэмжээний хүрээнд 2030 онд нүүрснээс бүрмөсөн татгалзах гэж
байна. Ингэхдээ 5 жилд, жил тутамд цөмийн эрчим
хүчний 6-8 цахилгаан станц байгуулж, 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний 110 станцтай
болох зорилт тавьжээ.