\”Дэлхийн зөн
Зүүнхараа” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Баянгол сумын эмнэлэгт 2 сая
төгрөгний яаралтай тусламжийн үеийн хэрэгсэл болох 8 аранз, 2 ширхэг дамнуурга,
хөл, гарын чиг баригч зэргийг нийлүүлжээ. Мөн Хараа багийн иргэн Ганзоригийн
Цэрэнбатад Гар утас засвар, компьютерийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах 4,3 сая
төгрөгний тоног төхөөрөмж, Ноос ноосны эдлэлийн \”Хараа” бүлд оёдлын машин,
ноосны сам, хэрээсний машин, уурын индүүг өгч халуун гараа сунган цаашдын ажлыг
нь дэмжсэн байна. \”Дэлхийн зөн Зүүнхараа” ОНХХ-н хамт олон шиг бусад байгууллага
хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн ажлыг дэмжвэл олон хүн ажилтай, олон өрх тэр
хэрээр орлоготой болох юм.
Д.Оюун