Шинэ Засгийн газрын томилгоог хүлээж шийдүүлэх асуудал
шил, шилээ даран жагсаал, цуглаантайгаар шинэ сайдууд ажилдаа орсон. Тэд нэг ч
гэсэн өдрийг алдалгүй, амралтын өдөр гэж хойш суулгүй ажилдаа орж байгаа нь бухимдсан
нийгмийг бага ч гэсэн тайвшруулж байгаа болов уу.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн ням гаригт буюу
10 дугаар сарын 22-нд Эрүүл мэндийн
яамны аппаратын хамт олонтой уулзаж, ажил байдалтай танилцсан байна. Уулзалтын
үеэр салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Засгийн газарт өргөн
барих асуудлуудыг боловсруулан яаралтай танилцуулахыг үүрэг болголоо. Мөн цаашдын
хийх ажлынхаа талаар танилцуулж, нийт албан хаагчдыг сахилга бат, хариуцлага,
ёс зүйтэй ажиллахыг тэрээр анхааруулсан юм.
Шинэ сайд томилогдох бүрт эрүүл
мэндийн салбарт \”Даргын орд”-д төрсөн хүмүүс улс төрийн томилгоогоор ирж, эрээ цээргүй
аашлан олон хүнийг ажилгүй болгож төсвийн мөнгөнөөс гэнэт халагдсаны тэтгэмж
болгон гомдогсдын \”амыг хаадаг” тохиолдол цөөнгүй гарсан. Халагдагсад УИХ-ын
Өргөдлийн байнгын хороонд гомдлоо хаяглаж асуудлыг чуулган дээр хүртэл ярих
хэмжээнд хүрсэн учраас тэрээр ийн салбарынхаа бүх шатны удирдах ажилтнуудад ёс
зүйтэй байхыг сануулж байгаа биз ээ.
хойш болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр \”Удахгүй
эхлэх ханиад томууны дэгдэлтийн үед уртасгасан цагаар ажиллах 22 мянган эмчийн
цалингийн нэмэгдлийг хэрхэн шийдэх боломжтой” талаар асууж байсан. Мөн нэг ч
хүүхдийг шалан дээр хэвтүүлэлгүй 80 гаруй ор эмнэлгийн сул зайд шинээр
байршуулах болсон хэмээн мэдээлсэн юм.