Оросууд Филиппинд цэргийн зориулалтын бүтээгдэхүүн болох буу, галт зэвсэг болон
цэргийн зориулалтын ачааны машинуудыг шилжүүлэн өглөө гэж РИА
«Новости» мэдээллээ. Манилын усан зогсоол дээр шилжүүлэх ёслолын ажиллагаа болсон бөгөөд энэ ажиллагаанд Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дугерт нар оролцлоо. Үүнээс өмнө Филиппинд зэвсэг нийлүүлэх гэрээнд Оросын тал
гарын үсэг зурсан бөгөөд Сергей Шойгу Филиппинд тусгай айлчлал хийсэн билээ.
Ц.Пүүжээ