УИХ-ын гишүүн
Б.Баттөмөр биткойний талаар судалгаа хийжээ. Тэрээр цахим мөнгөний талаар \”Цахим
орчинд үл харагдах, ардаа алтны баталгаагүй мөнгөтэй боллоо гэж бодоход түүнийг
хадгалах, арилжаанд оруулахад бас л ухаан хэрэгтэй. Гэхдээ аливаа юм хоёр
талтайг мартаж болохгүй. Биткойн хадгалдаг цахим түрийвч. Энэ нь тухайн хүний
нууцлалтай, нэвтрэх кодтой байна. Түүнийгээ бусдад мэдэгдэх юм бол мөнгөө
алдана гэсэн үг. Бас цахим халдлагад өртөх эрсдэлтэй. Биткойний нэг онцлог нэг
буруу үйлдэл хийх юм бол мөнгөө тэр чигээр нь алдана гэсэн үг. Буцаж сэргээнэ
гэсэн ойлголт байхгүй. 2013 онд хувийн нууц кодоо хадгалсан хард драйваа
санаандгүй устгасан хүн 7500 биткойн буюу тухайн үеийн ханшаар 7.5 сая доллараа
алдсан тохиолдол гарч байсан.
Биткойнийг зохицуулдаг ямар нэг Засгийн газар, банк байхгүй учраас онлайн
арилжаанд оролцогчид, хөрөнгө оруулагчид эрсдэлээ өөрсдөө л үүрнэ. Эрсдэлээ
багасгахын тулд мэдлэгтэй, чадвартай, мэдрэмжтэй байх ёстой. Биткойний ханш
огцом өөрчлөгддөг учир ханшийн зөрүүн дээр асар их алдагдалд орох эрсдэлтэй.
2016 оны сүүлээр 770 доллартай тэнцүү байсан биткойний ханш энэ оны дөрөвдүгээр
сард 1223 доллар болж огцом өссөн. Саяхан Хойд Солонгос пуужин хөөргөж, дэлхийн
улс төрийн нөхцөл байдал түгшүүртэй болж эхлэхэд ханш нь 5000 доллар дөхсөнөө
одоо 4800 ам.доллартой тэнцэж байна. Монголчууд дэлхийн хөгжлийн хандлагаас хоцорч
болохгүй. Гэхдээ эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй” хэмээн хэвлэлд ярьжээ.