Дэлхийн нийт 10 дугаар сарын 30, 31-нд аймшгийн баяраа тэмдэглэв. Хөл хөдөлгөөн ихтэй Нью-Йоркийн Хьюстон Стриит гудамжинд 29 настай Уитухло Хабибуллаевик Сайпов жинхэнэ утгаар нь аймшгийн баярыг тэмдэглэлээ. Тэрээр зам дагуу гүйж, \”Аллах Акбар\” хэмээн хашгирч, зарим тохиолдолд гал нээж байлаа.
Сайповын бууны суманд 23 хүн өртөж, 8 нь амь насаа алджээ. Мөн түүний
үйлдлийг зогсоохоор хөөцөлдөж байсан нэг цагдаа хэвлийдээ буудуулсан байна.
Халдагчийн унаж ирсэн ачааны машин Исламын улс бүлэглэлийн тугийг хатгасан
байлаа. Тэрээр долоон жилийн турш АНУ-д
амьдарч байгаа бөгөөд Узбекстан улсын уугуул иргэн юм байна. Сайпов өнгөрсөн
хугацаанд Uber компанид
таксины жолооч хийж байсан. Флоридад бүртгэлтэй боловч Охайо мужид байрлаж,
такси барьдаг байсан байна. Америкын хэвлэлүүд Уитухло Хабибуллаевик Сайповыг АЙМШГИЙН БАЯРЫН МАНГАС хэмээн бичиж байна.