УИХ-ын Төсвийн байнгын хороо хоёр өдөр хуралдсангүй. Шалтгаан нь ирц хүрээгүйтэй холбоотой. Яагаад ирц хүрэхгүй байгаа, 65-ын бүлэг яагаад ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа шалтгааныг хэнээс тодруулах вэ. УИХ-д МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон Орхончуудын төлөөлөл О.Баасанхүү гишүүн ирц бүрдүүлэх асуудлыг хөндсөөр байгаа. Тэрээр өнөөдөр өглөө 10.00 цагт эхлэх ёстой байсан чуулганы хуралдаан яагаад ирц бүрдэхгүй, танхим хоосон байгааг МАН-ын зарим гишүүдээс тодруулжээ. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувьд \”Хурлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Гишүүд ажлаа хийж байгаа\” гэсэн тайлбарыг өгч байна. Гэтэл 10.00 цагт эхлэх ёстой чуулганы хуралдаан 11.30 болчихоод байхад долоохон гишүүнтэй л сууж байна. Хэн ирц бүрдүүлэх ёстой вэ? О.Баасанхүү гишүүний хэлдгээр сонгуульд хоёроор сонгогдсон хүмүүсийг УИХ-ын гишүүний ажилд авдаг юм билүү. Тийм хуулийн заалт, зохицуулалт гаргаж ирж чадах болов уу, яадаг бол?