Холливудын нэр алдартай, Оскарын
шагналт хоёр эрэгтэй жүжигчин, мөн нэг найруулагч бэлгийн дарамт үзүүлсэн
хэрэгт нэр холбогдоод байна. Ингэснээр энэ төрлийн хэрэгт холбогдсон цуутай
найруулагч болон \”US News”-ийн эрхлэгч нарын
араас нэр дуудагдан хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа юм. Жүжигчин Кэвин
Спэйси болон Дастин Хоффман нар бэлгийн ёс бус үйлдэлд буруутгагдан, уучлал
хүссэн байна.
\”Rush Hour”
киноны цувралууд, \”H-Men:
The Last Stands” зэрэг алдартай киноны найруулагчаар ажилласан Брет Ратнер зургаан эмэгтэйд бэлгийн дарамт
үзүүлсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Гэвч түүний өмгөөлөгч дээрх хэргүүдийг
үгүйсгэж, татгалзсан мэдэгдэл хийжээ. Одоогоор нэр хүндтэй хэд хэдэн жүжигчин
эмэгтэйчүүдээс түүний нэр дээр гомдол гаргаж, мэдэгдэл хийжээ.
Нэрт продьюсер Харви Вейнштейний
хэргээс хойш сүүлийн хэдэн долоо хоногт бэлгийн дарамтад өртсөн, хохирогчдын
гомдол тасралтгүй нэмэгдсээр байгаа билээ.
Жүжигчин Кэвин Спэйсигийн бэлгийн ёс
бус үйлдлийг илчлэн, хэд хэдэн эрэгтэй гомдол гаргажээ. 2003 онд Лос-Анжелест
байхдаа кино найруулагч залууд, дараа нь 14 настай хүүд, мөн 2004 оноос 2015
оны хооронд Лондонд уран сайхны найруулагчаар ажиллаж байхдаа өсвөр насны
хөвгүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн түүнийг буруутгасан байна.
Харин Дастин Хоффман 1985 онд
тоглосон нэгэн киноныхоо үеэр 17 настай охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт
холбогдож, түүний хохирогч болох өдгөө зохиолч болсон Анна Грэхам Хантер гомдол
гаргажээ.