Монголын
Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/МҮЭХ/-ны ээлжитXXIIих
хурал өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонгоно. Урьдчилсан
байдлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн нэрээ дэвшүүлэн
өрсөлдөнө гэх мэдээлэл бий. Тэдний нэг нь МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар
нар нэрээ дэвшүүлсэн. Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22
холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын
төлөөлөл оролцох юм байна.