Монголын
Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны 22-р Их хурал өчигдөр боллоо. Дөрвөн жил тутам
Ерөнхийлөгчөө шинээр сонгодог тус байгууллага энэ удаагийн Их хурлын үеэр
ээлжит санал хураалтаа явуулсан байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга
Б.Мягмар нар нэрээ дэвшүүлсэн юм. Санал хураалтын өмнө МҮЭХ-ны гишүүн
Б.Гэрэлмаа нэрээ татаж, Х.Амгаланбаатар, Б.Мягмар нар санал хураалтад оролцжээ.
Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн
саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар дахин сонгогдож ажиллахаар болжээ.
Энэ удаагийн Их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281
төлөөлөлгч оролцжээ.