Өнгөрсөн сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг, Авто вокзалын хойд замд \”Toyota Spacio” маркийн автомашин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлыг татаад байна.Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм. Тухайн хүүхдийн бие хөнгөн гэмтсэн, эцэг эх нь гомдол, саналгүй байх тул хуулийнх нь дагуу энэ хуулиар арга хэмжээ тооцсон байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.