Техник технологийн политехник коллежид Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдийг тодруулж, шагнал, батламжийг нь гардууллаа.Шагналыг гардуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр \”Өмнөх жилүүдэд Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт нэг дор гардуулдаг байсан. Энэ жилээс сургуулиудаар өртөөлчилж гардуулж байгаагийн нэг нь өнөөдөр Техник технологийн политехник коллеж дээр болж байна\” гэлээ.
Бүтээлч байдлаараа тодорсон долоон хүүхдээс Техник технологи политехник коллежийн гуравдугаар курсийн оюутан Ж.Жанлав-Ойдов шалгарч, Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхэд боллоо. Ж.Жанлав-Ойдов нь тус сургуульд гагнуурчин мэргэжлээр суралцдаг бөгөөд сургуулийн аварга гагнуурчин, Монгол ур чадвар тэмцээний аваргаар тодорч, Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Тусгай байр, Үндэсний ялагчийн хос медальтай ирсэн юм.