Өчигдөр Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой,
утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах \”Алтан өд-2017” наадам Хүүхдийн
урлан бүтээх төвийн их танхимд болж өнгөрлөө. Тус наадамд нийт 100 гаруй уран
бүтээлчид зохиол, бүтээлээрээ оролцож, шилдэг найман төрөлд шилдгүүдээр
тодруулжээ.
Монголын
зохиолчдын эвлэлээс 2001 оноос хойш зохион байгуулж буй 2017 наадмын \”Алтан өд”
шагналтнуудыг танилцуулбал,
Яруу
найргийн төрөлд: М.Амархүү -\”Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй”
-Хүүрнэл
зохиолын томоохон хэмжээний төрөлд Б.Номинчимэд –\”Аугаа эрин”
-Хүүрнэл
зохиолын богино хэмжээний төрөлд Ц.Ганболд -\”Цэцүүхэй”
-Хүүхдийн
зохиолын төрөлд Ц.Энхтүвшин- \”Аз жаргалтай үлгэрүүд”
-Утга
зохиолын орчуулгын төрөлд Б.Сувддулам-\”Пигийн амьдрал”
-Жүжиг,
киноны зохиолын төрөлд Д.Жамъян- Кино зохиолууд
-Утга
зохиолын судлал, шүүмжийн төрөлд
О.Содномпил
тэргүүтэй Уран зохиолын судлал шинжлэлийн редакци
-Шог
хошин болон баримтат уран зохиолын төрөлд З.Ядмаа – \”Цаг цагийн цагаан дурсамж”