Та бүхэнд 2018 оны хамгийн өвөрмөц буудал болох Шведийн хөвдөг “The Arctic Bath Hotel”-ийг танилцуулж байна. Энэ нь гадна талаасаа маш том шуувууны үүртэй адилхан бөгөөд төвд нь том задгай бассейныг төхөөрөмжлөн байгуулжээ. Түүнд байх усыг дөрвөн градус хүртэл бүлээтгэх бөгөөд буудал эзэмшигчийн хэлснээр хүйтэн усанд орох нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ.
Тиймээс буудлыг хүний эрүүл мэндэд тустай, эрүүлжүүлэхэд чиглүүлэх саналтай байгаа юм байна: хүйтэн усанд орохоос гадна шүрших, жин тавих, массаж хийх хэд хэдэн саунтай байна. Буудал зургаан өрөөтэй тэр бүрд тусгай усанд орох төхөөрөмжүүтэй мөн Камин зуухтай маш цэлгэр цонхтой гэж Lenta дамжууллаа.
Ц.Пүрэвдорж