Иргэний зориг, ногоон нам /ИЗНН/-ын Бодлогын хорооны хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.Тус хурлаар намын даргаар Ц.Ганхуягийг, намын дэд даргаар Ц.Энхтуяаг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батбаатар нарыг тус тус томилсон байна. Учир нь ИЗНН-ын дарга асан С.Оюун болон намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг хавсран гүйцэтгэж байсан М.Хүрэлсүх нар өнгөрсөн сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа өгчээ.
Мөн хурлаар ИЗНН-ын Их хурлын товыг тогтоох, намын мөрийн хөлбөрт өөрчлөлт оруулах, цаашид ИЗНН ямар бодлого баримтлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.