Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ардчиллын боловсрол төв хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх \”CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус аппликэйшны нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дүнжингарав салбарт боллоо.
Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд иргэд гар утсандаа \”CHECK MY SERVICE” аппликэйшныг суулгаж, цахим хаягаараа UB1200.mn цахим хуудсанд хувийн мэдээллээ нэг удаа бүртгэн оруулснаар гар утсанд хадгалагдах юм. Иргэд CHECK MY SERVICE аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ гаргахдаа холбогдох зураг, файл хавсарган богино хугацаанд хэзээ ч хаанаас ч хандах боломжтой юм. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай гомдол гаргасан иргэнд утсаар нь холбогдож хариуг өгч байхаар болжээ.
\”Иргэд өмнө нь нийслэлтэй холбоотой өргөдөл, гомдлоо нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дээр биеэр ирж өгдөг байсан бол өнөөдрөөс эхлэн гар утсаараа холбогдох баримт материалаа хавсаргаад, хаанаас ч хамаагүй өргөдөл годмлоо гаргаж болдог болж байна” хэмээн тус аппликэйшныг зохиосон \”Слайд” ХХК-ийн захирал З.Энхтөр ярилаа.