Хуульч
Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг хуралдаандаа
суухгүй, үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас эгүүлэн татах учиртай
хэмээн цэцэд хандсан билээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, гавьяат хуульч
Н.Жанцан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуульчдын хүсэлтийг хянан,
татгалзсан шийдвэр гаргасан байна.