Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл
өнөөдөророн даяар эхэлнэ. 2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар
шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх гэнэ.
Гэхдээ бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. Энэ
талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийн
мэдээлэл өгөх юм байна. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчид дахин ЭЕШ өгөх бол энэ
бүртгэл хамааралтай аж.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын
сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн
хүн бүхэн оролцох боломжтой.Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй
VISA, эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ. Шалгалтын бүртгэл 2018 оны
дөрөвдүгээр сарын 16-ны 18:00-00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт
эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийгдэхгүй юм байна.