Жолооч бүр зөрчлийн 10 оноотой бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байгаа. Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой. Мөн гомдол мэдээлэл өгөх, эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл ч доорх сайтад байршиж байна.
Алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан шалгалт өгч нөхөн авах боломжтой. Жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагаагаа болон бусад мэдээллийг үзээрэй.