Өнөөдөр МСНЭ-ийн ээлжит их хурал болно. Их хурал
өглөө 09:00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхлэх бөгөөд нийт 305 төлөөлөгч
оролцоно. Уг хурлаар МСНЭ шинэ ерөнхийлөгчөө сонгох, дүрмэндээ зарим нэг
шинэчлэл оруулах магадлалтай.
Монголын сэтгүүлчдийн байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох бол гэсэн
асуулт нэлээд нийгэмд ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд олон нийтийн
сүлжээгээр янз бүрийн санал асуулгууд ч явагдаж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчид
өрсөлдөхөөр эрхмүүдийн нэрс ч тодорч байна. Өнөөдөр Монголын өдөр тутмын сонины
холбоо хуралдаж, \”Bloomberg TV\” захирал, Өдөр тутмын сонины холбооны
Ерөнхийлөгч Б.Долгионыг нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн \”Зиндаа”-гийн гэгдэх
Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, Нийслэл.мн сайтын эрхлэгч,
сэтгүүлч Б.Түвшинтөгс нар өрсөлдөх бололтой.