Олон улсын таеквондогийн Монголын холбооноос зохион байгуулж буй \”Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ий нээлт өнөөдөр 13:00 цагт Спортын төв ордны \”А” зааланд болно.
Энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээн нь ирэх тавдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах \”Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий өмнөх сорил төдийгүй Монгол Улс, БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн нэрэмжит тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх Д.Үүрийнтуяа, БНАСАУ-ын элчин сайд О Сүн Хо, БНАСАУ-ын Монгол Улс дахь намын дарга болон Олон улсын таеквондогийн Монголын холбооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон нар оролцоно.