Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт 23 настай иргэн Л /эмэгтэй/ энэ сарын 5-ны өдрийн 23:20 цагийн үед жорлонд бие засах гэж ороод дутуу төрж, нярай нь энджээ. Энэ харамсалтай явдлын талаар 11:48 цагт мэдэгдэж, дуудлага өгсөн аж. Дуудлагыг 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж нярайг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.