\”Чиний
хайранд”, \”Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид
залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр уран бүтээлийн ажилдаа
эргэн нэгдэж хайрын дуунууддаа эгшиглүүлэхээр болжээ.Тэд
удахгүй болох хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд Валентиний өдрийг
тохиолдуулан үнэнч сонсогч нартаа зориулан \”Happy Valentin\’s Day\”
нэртэйтоглолт хийхээр хэдийнэ бэлтгэлдээ оржээ.Багагүй хугацаанд
нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр
өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Хайрын
дуэт дуучдын тоглолтонд урилгаар жүжигчин Ууганаа, \”Мөнхийн Реп\”
хамтлагийн дуучин Лхагваа, бүжигчин Бямбаа, Beatbox Бачка, Улаан сарнай
хамтлаг, Sing Street хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дууны өргөнө.Сонирхуулахад,
Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хамтран уран бүтээл туурвиж эхэлснээс хойш 15 жилийн
ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ баяраа угтан хос цомог гаргаж,намар
бүрэн хэмжээний томоохон тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.