Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өссөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна.
2014 онд ийм хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машины хулгай их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт \”Приус\”, \”Аксент\”, \”Кроун\” маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.