Өчигдөр шөнө 01:40 цагийн үед Баянгол дүүргийн
есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг \”М” караокед хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг завдлаа” гэсэн мэдээллийг
Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын
бүрэлдэхүүн хүлээн авчээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн
хэлтсийн цагдаагийн алба хаагчид уг
караокед шалгахад тус
караокед үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд
оршин суух 28 настай эрэгтэй \”А” гэгч этгээд хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийхийг
завдсаныг илрүүлэн
саатуулсан байна.Хуурамч мөнгөн
тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол улсын эрүүгийн хуулиар хариуцлага
хүлээлгэдэг. Иймд иргэд та бүхэн болон бизнес эрхлэгч олон түмэнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг хүлээж авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн
байгууллагаас сэрэмжлүүлж байна.