\”Тийн унжлагат\” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүрэг бүрт камерын хяналтыг хийж, авто болон явган эргүүлийн жижүүр ажиллаж байна.
Мөн нийслэлийн дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх гомдол снаал хүлээн авч байгаа аж. Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан өнөөдөр нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна.