Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтаа түр зогсоогоод байсан билээ. Тэрээр сар шинийн баяр өндөрлөсөн тул энэ сарын 21-нээс эхлэн уг уулзалтаа үргэлжлүүлэхээр болсон байна. Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймаг руу хөдөлж, үдийн 13 цагт тус аймгийн иргэдтэй уулзалт хийх юм байна. Мөн өдрийн 18:00 цагаас Дархан-Уул, 22-ны 12:30 цагаас Зүүнхараад иргэдтэй тус тус уулзахаар болсон аж.