Дорнод аймгийн Халхгол
суманд 10 настай хүү сураггүй алга болсон байна.Тодруулбал, тус сумын
Цогтсүмбэр багт иргэн М /10 настай, эрэгтэй/ хоёрдугаар сарын 20-ны өдрийн
12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 22:37 цагт
аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, 6
автомашинтай оройны 19:00 цагаас сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион
байгуулсан ч олоогүй тул хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:55 цагт эрэн хайх,
ажиллагааг түр зогсоож, өглөө 07:00 цагт дахин үргэлжлүүлэн хайж эхэлжээ.
Мөн
өчигдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн \”Баруун-Ар булаг” гэдэг газар
/сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн харъяат
иргэн Ө /39 настай, эрэгтэй/ 02.17-ны өдрийн 02:00 цагт Баян-Уул сумаас
Цагаан-Овоо сум руу \”Верна” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон
тухай дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын
Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автошашинтай 1:35
минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:35 цагт Баян-Уул сумын Бэрх
багийн \”Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/
автомашинтайгаа шатаж нас барсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн
өгчээ.