УИХ-ын намрын чуулган
завсарлаж, сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан гишүүд ойрын хэд хоногтоо өөр өөрсдийн тойрогтоо ажиллажээ. Тэд тойрогтоо ажиллах
хугацаандаа иргэдэд гурил, чихэр, хэвийн боов, цай, чихмэл тоглоом, өвс
тэжээл, архи хүртэл тараасан болохыг олон нийтийн
мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн
М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд тойрогтоо гурил тараасан бол Баянхонгороос
сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихэр, УИХ-ын дарга
М.Энхболд 500 граммын цайны халуун сав Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны
бичгийн хамт Төв аймгийн иргэдэд цагаан сарын бэлэг болгон тараажээ. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
өөрийнхөө тойргын ахмадуудад гурил тараадаг уламжлалтай бөгөөд тэрээр өнгөрсөн
сард энэ ажлаа дахин эхлүүлсэн байна.
Харин өөнөөх ажилдаа огт ирдэггүй
Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийнхөө тойрогтоо тэрбум
гаруй төгрөгний бэлэг тараасан сурагтай. Тэгвэл дээрх гишүүдийн буухиаг мөнөөх алдарт \”бандааш \” хэмээх хочит УИХ-ын гишүүн Д.Гантулга үргэлжлүүлсэн ажээ. Тэрбээр Хэнтий аймгийн 42-р тойргоос УИХ-д сонгогдсон бөгөөд эрхэм гишүүн энэ удаад тойргийнхоо
сонгогчдод шар тостой гүрж ногоон цай, сахар, бал, ажлын тайлан бүхий сэтгүүл
тэргүүтнээр бэлэг барьсан гэдгийг эх сурвалж мэдээлж
байна.