Арабын нэгдсэн
Эмират улсын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга
шалгаруулах тэмцээнээс МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Ес дэх
удаагийн тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцож байгаа ажээ. 107 кг-ын жинд өрсөлдсөн тэрээр өчигдөр тэмцээний
сүүлчийн өдөр 220 кг өргөж, арын тамирчдаасаа тасархай түрүүлсэн бөгөөд ийнхүү гурав
дахь удаагаа \”Дэлхийн цом”-д түрүүлж байна.
Манай тамирчны хувьд өнгөрсөн оны гуравдугаар сард Арабын
нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан пауэрлифтингийн \”Дэлхийн
цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бөгөөд мөн 2017 оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо
болсон Дэлхийн цомын тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, аваргын алтан медалийн
эзэн болсон юм. Энэ жинд Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө,
нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль тус тус хүртжээ.