Хүний сайн нөхөр нохойг нялх хүүхдийн дэргэд байлгавал
хүүхдийн хамар битүүрэх, чих бөглөрөхөөс сэргийлдэг гэдэг. Тэр бүү хэл олон төрлийн
өвчнийг нохой анагааж чаддаг гэнэ.
Италид өвчтэй хүүхдүүдийг эмчлэх өвөрмөц арга сэдсэн гэнэ. Энэ нохойнууд хүүхдүүдтэй тоглож хүүхдийн сэтгэл санааг өргөж эмчилдэг
гэж байна шүү. Палатнуудынхаа хаалга онгойхыг хүлээж байгаа байдал.
Нохойгоор хүүхэд эмчлэх аргыг 1960 онд хүүхдийн сэтгэл
судлаач, эмч Борис Левинс нээжээ.Эмчилгээнд нохойны зан ааш, дуу авиаг голчилдог бөгөөд
тусгай шалгуурт тэнцсэн нохдыг нэг жилийн сургалтад хамруулдаг аж. Нохой
эмчийн хяналтан дор хүүхдүүдтэй ажилладаг гэнэ.