Дундаж насны хямралт байдлын асуудал гэдэг нь зүгээр нэг домог яриа биш юм гэдгийг эрдэмтэд нотлосон байна. Хүмүүс ялангуяа 40-өөс 42 насны хооронд өөрсдийгөө азгүйд тооцдог гэнэ шүү. Гэвч дараа нь аз жаргалын түвшин нь 70 нас хүртэл өсөлттэй байдаг аж. 50 мянган хүнийг оролцуулсан судалгаагаар хүмүүсийн амьдралаас авах сэтгэл ханамж, аз жаргалын түвшин зэрэг нь нас ахих тусам өсөж, буурч байдаг гэдэг нь харагджээ.
Бид нар 40-өөс 42 насны хооронд хамгийн аз жаргалгүй байдаг юм. Дараа нь энэ үзүүлэлт эргээд 70 нас хүртэл нэмэгддэг байна. Улмаар энэ түвшин аажмаар буурдаг нь хөгшрөлт өөрийн гэсэн асуудлуудыг авчирдагтай холбоотой юм. Нас өндөр болсон хүн янз бүрийн өвчинд нэрвэгдсэнээр сэтгэл санааны байдалд нь нэлээдгүй өөрчлөлт гардаг.
Судалгааг явуулагчид Австрали, Их Британи, Германы олон арван мянган хүмүүст ажиглалт явуулжээ. Эх сурвалж www.wikimon.mn