“X-Түц продакшинаас жүжигчний гараагаа эхэлсэн жүжигчин А.Туяа Single” амьдралдаа цэг тавьжээ. Жүжигчин бүсгүй “Single Ladies” киноны цуврал ангид хөгжилтэй, галзуу дүр бүтээсэн. Мөн нэг хэсэг “амьд барби” гэх хоч зүүгээд авсан жүжигчин бүсгүй ганц бие амьдралыг эрхэмлэлдэг ч фэйсбүүк хуудсаараа дамжуулан “хайр”-тайгаа учирсан тухай нийтэлжээ. Тэрбээр “Гэнэтийн юм бүхэн тэр тусмаа гэнэтийн бэлгэнд бүр их дуртай. Чамдаа баярлалаа” хэмээжээ. Жүжигчин бүсгүйд хэн гэнэтийн бэлэг барьж баярлуулав.